ЭЭЖҮҮД апп хэрэглэж буй жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийн гэр бүлийн гишүүд ялангуяа халамжит ханьд нь зориулав.
"eFollow" аппликейшны зорилго нь таны дотны хүмүүсийн жирэмсэн үед болон төрсний дараа биемахбодь болон сэтгэлзүйд гарч буй өөрчлөлт, тулгамдсан асуудал, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, хяналтын талаарх мэдээллийг танд дамжуулах, дурсамжийг нь хуваалцах, харилцаа холбоо тогтоох, халамжлах боломжийг бүрдүүлж өгөх юм.
"eFollow" аппликейшныг хэрэглэснээр дараах үйлчилгээнүүдийг авах болно. Үүнд:
Мэдээлэл, зөвлөмж авах:
Ургийн өсөлт хөгжилт: Өсөлт хөгжилтийн онцлогийн талаарх мэдээллийг долоо хоног бүрээр харах
Жирэмсний хяналт: Жирэмсний хяналтын хугацаат үзлэг, зайлшгүй өгөх шинжилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
Шинж тэмдэг: Жирэмсэн үе, төрсний дараах үед ээж болон хүүхдэд түгээмэл илэрдэг шинж тэмдгүүдийг унших
Дархлаажуулалт: Хүүхдийн заавал хийлгэх дархлаажуулалтын талаарх мэдээлэл, зөвлөмжийг авах
Зөвлөгөө: Ээж, хүүхдийн эрүүл мэндийн талаарх зөвлөмж, мэдээллүүдийг унших
Хоолны цэс: Хүүхэд анх нэмэлт хоолонд оруулах зөвлөмж, сар бүрт нь тохирсон хоолны жортой танилцах
Хүүхдийн нэрс: Хүүхдүүдэд санал болгож буй орчин үеийн эгдүүтэй, хайр татам нэрний санаа харах
Харилцаа холбоо тогтоох, мэдэгдэл авах:
Ээжүүд апп-ын дурсамж цэсийг ашиглан хайртай хүн тань чимэглэж хадгалсан зургийг харах
Ургийн хөдөлгөөнийг бүртгэх үед мэдээлэл авах
Ээж болон шинээр төрөх хүүхдэд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг багтаасан төрөх цүнх цэсэд өөрчлөлт хийхэд мэдээлэл авах
Жирэмсний хяналтын үзлэг, шинжилгээнд хамрагдсан тухай мэдээлэл авах
Ээжийн биеийн жингийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл авах
Хүүхэд вакцин хийлгэсэн тухай мэдээлэл авах
Жирэмсний хугацаа болон хүүхдийн нас/сарын тухай мэдээлэл авах
Хүүхдийн жин, өндрийн өөрчлөлтийн мэдээлэл авах
Shop цэсээс худалдан авалт хийх:
Жирэмсэн эмэгтэй болон нярай хүүхэд, ээжүүдэд зориулсан бүх төрлийн баталгаат бүтээгдэхүүн нэг дор байрласан
Захиалсан барааг 24 цагийн дотор хүргэж өгөх учир цаг хэмнэсэн
Худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 3% таныг дагуулж буй Ээжүүд апп-ын хэрэглэгчид урамшууллын оноо болж хуримтлагдана.
eFollow апп-ын хэрэглэгч болж хайртай хүмүүсээ халамжлаарай.
\★Enjoy your pregnancy even more★/A FREE pregnancy record and diary app that...
Start tracking your baby's growth today with the pregnancy and baby tracker...
Femflo by Cyber Sync Technologies is used for period tracker, fertility, flo,...
Unique baby development tracker, used by 90% of pregnant women in Sweden,...
My Pregnancy is a week-by-week pregnancy tracker. Our app will help you...
The Bump is the go-to baby tracker app for new parents and...
Created with AppPage.net
Similar Apps - visible in preview.