Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хууль, хяналтын байгууллагын ажилтнууд болон олон нийтэд зориулан зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аппликешныг гаргалаа.
Сүүлийн жилүүдэд агнуур болон худалдаанд ихээр өртөж, тоо толгой нь цөөрч, ховордож буй 80 орчим зүйл амьтны амьдрах орчин, тархалт, ховордлын үнэлгээ, хууль эрх зүй орчин, худалддаг эд, эрхтний талаарх мэдээ, баримтыг багтаасан энэхүү аппликешн нь хууль бусаар агнасан амьтдын гаралтай эд, эрхтэн, бүтээгдэхүүнийг иргэд худалдан авч эрсдэлд орохоос сэргийлэхээс гадна хууль хяналтын ажилтнууд амьтдыг хялбар таньж, тодорхойлон хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой. Цаашид уг бүтээлийг өргөжүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа чухал байгааг иргэн бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг бууруулахад хамтдаа зүтгэе!
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг газрын зургаар болон хяналтын камераар шууд...
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үндсэн хяналтын самбар....
Шинжлэх ухааны академи болон харъяа хүрээлэнгүүдийн албан хаагчдад зориулсан дотоод удирдлагын програм...
Банк санхүүгийн академийн цахим сургалтын платформ...
Голомт академийн онлайн сургалтын платформ...
The first comprehensive cross-platform bird app in Mongolia that allows you to...
Created with AppPage.net
Similar Apps - visible in preview.